Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүрэг тэргүүний ахмад өрхүүдийг шалгаруулжээ

СХД: Сонгинохайрхан дүүрэг тэргүүний ахмад өрхүүдийг шалгаруулжээ

Олон Улсын Ахмадын баяр болон Монголын Ахмадын байгууллагын 93 жилийн ойн өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэг тэргүүний шилдэг өрхүүдээ шалгаруулж, хүндэтгэл үзүүллээ.

Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд хороо тус бүрээс нэг шилдэг өрх шалгарсан бөгөөд шагналыг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар, СХД-ийн ИТХ-ын дарга Д.Ундармаа нар гардуулав.

Энэ үеэр СХД-ийн удирдлагууд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүч хөдөлмөрөө зориулсан тэргүүний өрхөөр шалгарсан ахмадууддаа халуун баяр хүргэж, Улс орон, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ түшиг тулгуур нь болж эрүүл энх байж, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН