“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх ажлын хүрээнд нэгдлийн бүрэлдэхүүн 9 компанийн 30 ажилтан “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох сургалт”-д хамрагдлаа.
”Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу Толгой” ХХК хамтран Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу Толгой” ХХК-ийн уурхайн талбарт сургалтыг зохион байгуулав.
Нэгдлийн эрсдэлийн удирдлагын төлөвшлийг батжуулах, ахиулах зорилготой энэхүү сургалтаар “Оюу Толгой” ХХК-ийн эрсдэлийн удирдлага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хэрэгжүүлж буй сайн туршлагаас суралцаж, ил болон гүний уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа.