Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Өрхийн хөгжил, даван туулах чадвар хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд “Төгсөлтийн аргачлал”-д хамрагдсан өрхүүдийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.08.30/ зохион байгуулагдлаа.
Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 142 иргэн оролцож, 84 иргэн мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.
Дээрх иргэд төрөл бүрийн оёдол, эсгий урлал, гутал, арьсан эдлэл, малчин, ногоочин, дугуй засвар, хүлэмжийн аж ахуй, үсчин гоо сайхны сургалтад “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-д хамрагдаж амжилттай төгссөн.
Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг эхлүүлэх хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжийн дэмжлэг олгосон юм.
Үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Т.Баярмаа, дүүргийн хөдөлмөр, ХХҮХ-ийн халамжийн албаны хэлтсийн дарга Б.Байгалмаа, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн дарга М.Сувд-эрдэнэ, Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрийн менежер П.Одончимэг нар оролцож “Төгсөлтийн аргачлал”-д амжилттай хамрагдсан өрхүүдэд батламж гардуулав.