Байгуулагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого”- ыг батлан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги “Хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө”-г шинээр тохижуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчин бүрдэж, хүүхэд, эцэг, эхийнхээ хараа хяналтад тоглож наадах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж бүрдэж байна.