Нийслэл: Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ орж чадахгүй нөхцөл байдалтай болсон учир 5-6 айл нүүгээд байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас өнгөрсөн аравдугаар сараас хойш арга хэмжээ авч ажилласан бөгөөд өнөөдөр ГУББГ-аас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж эхэллээ. Цаашид халиа тошин нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна.