Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Монгол Улсын баг тамирчид “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмыг зорилоо

ССАЖЗЯ: Монгол Улсын баг тамирчид “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмыг зорилоо

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хороонд “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдад төрийн далбааг гардуулж, амжилт хүсэв.

Энэ удаагийн Азийн өвлийн наадамд манай улсын 35 тамирчин өвлийн спортын 7 төрөлд өрсөлдөх бөгөөд кёрлингийн төрөлд Монголын тамирчид анх удаа хүч сорих гэж байна.

Азийн өвлийн спортын наадам нь тивийн хэмжээнд зохиогддог нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм. Энэ удаагийн наадамд 34 орны 1200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Монгол Улсын баг тамирчдадаа тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгахыг ерөөе.

Та бүхний хичээл зүтгэл Монголын өвлийн спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН