Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллага ажиллаж байна.
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, машин техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэлээс шинээр тусгай зориулалтын машин техникүүдийг нийлүүлсэн.
Харамсалтай нь дээрх шинэ төрлийн тусгай механизмын ашиглалт, засварыг хариуцах боловсон хүчин, хүний нөөц хангалтгүй байгаа юм. Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Ц.Баттөр тусгай механизмын жолоочийг чадавхжуулж мэргэшүүлэх, машин техникийн үйлчилгээг тогтмол хугацаанд хийж гүйцэтгэх засварчныг бэлтгэх асуудлаар “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Зорчигч тээврийн нэгтгэл-2” ОНӨААТҮГ, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний компаниуд хамтын ажиллагааны гурвалсан гэрээг байгуулж тусгай механизмын жолооч, засварчин бэлтгэх ажлыг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцлоо. Талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хот нийтийн аж ахуйн зам цэвэрлэгээ, тохижилтын салбарын хүний нөөц чадавхжиж, ажлын байр нэмэгдэх давуу талтай.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТУСГАЙ МЕХАНИЗМЫН ЖОЛООЧ, ЗАСВАРЧИН БЭЛТГЭХ АЖИЛД “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ-2” ОНӨААТҮГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА