Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна” өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, ажилчид болон тус газраар үйлчлүүлж байгаа иргэдийн цээжний зургийг рентген, цэрний шинжилгээ авлаа.

Түүнчлэн иргэд, албан хаагчдад сүрьеэ өвчний талаар болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөмж өгч, витаминжууллаа.

