Нүүр хуудасМэдээБХЯ: Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад...

БХЯ: Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад биеийн тамир, спортын III шатны сургалтыг зохион байгуулжээ

Нэгтгэл, ангийн алба хаагчдад биеийн тамираар хичээллэхийг сурталчлахаас гадна орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан “Спорт өдөрлөг-нөхөрсөг тоглолт” зохион байгуулах замаар “цэрэг-эх оронч үзэл хүмүүжил”-ийг түгээх зорилготой.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа, Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.04.22/ Ховд аймагт ажиллаж байна

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр хүлээн авч уулзав.

Л.Энхбаяр

Спортоор дамжуулж хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж яваа “Алдар” спорт хорооны хамт олон болон аварга, арслан, алдартнуудад талархал илэрхийлж амжилт хүслээ.

Мөн Ховд аймаг ирэх жилүүдэд:

  • Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж
  • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч энэ салбарт олон чухал ажил, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа танилцуулав

Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.04.22/ хөтөлбөрийн дагуу Ховд аймагт ажиллаад дараагийн буюу Говь-алтай аймгийг зорих аж

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН