Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: "Дэлхийн номын өдөр"-т зориулж Зэвсэгт хүчний 337-р анги "Номын өдөрлөг"...

АГААРЫН ЦЭРЭГ: “Дэлхийн номын өдөр”-т зориулж Зэвсэгт хүчний 337-р анги “Номын өдөрлөг” зохиожээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, “Дэлхийн номын өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний 337 дугаар анги “Номын өдөрлөг”-ийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-оос 1995 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор тэмдэглэн ирсэн.

Дөрөв дүгээр сарын 23-ны өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчид мэндэлсэн байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Шинэ номын үзэсгэлэн”, “Шилдэг уншигч”, “Хөгжөөнт тэмцээн”, “Номын танилцуулга” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, бие бүрэлдэхүүнд ном уншихын ач холбогдлыг сурталчлан таниулж, шагнаж урамшууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН