Нүүр хуудасМэдээСХД: Газрын зөрчилтэй холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд хариу хүргүүлэх ажлыг...

СХД: Газрын зөрчилтэй холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд хариу хүргүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Дүүргийн Засаг дарга Пүрэв гараг бүрийн 10-12 цагийн хооронд дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулж буй. Өнөөдөр 5, 6, 8, 17, 19, 31, 32, 34, 37, 40, 41 дүгээр хороодын 20 гаруй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, гэр хорооллын гудамж дундах авто замын шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх, хүүхдийн тоглоомын талбай шинээр барьж байгуулах, хашаандаа ногоо тарих буюу тариалалтыг дэмжсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг хэллээ.

Мөн газрын нөхөн олговор авах, шинээр газар эзэмших, газрын эзэмших, өмчлөх нэр солиулах зэрэг газрын маргаантай холбоотой хүсэлтүүдийг холбогдох газрын албанд хүргүүлдэг ч шийдвэрлэлт удаашралтай байгааг хэллээ.

Тиймээс дүүргийн Засаг дарга газрын маргаантай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд эргээд хариу өгч ажиллахыг дүүргийн газрын I, II дугаар албанд үүрэг болголоо.

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН