Хувийн хэвшил нийгэмд чиглэсэн соёл, спортын бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн тохиолдолд татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр хөнгөлөлт эдэлнэ.
Хөнгөлөлтөд хамрагдах боломжтой бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагааны чиглэлүүд:
– Соёлын өвийг хамгаалах, сэргээх
– Музейн үйл ажиллагааг дэмжих
– Номын сангийн үйл ажиллагааг дэмжих
– Хөгжмийн урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
– Кино урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
– Гар урлалын бүтээл туурвих, түгээх
– Тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх
– Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах
– Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах
– Олимп, оюуны спортын төрлийн тэмцээн зохион байгуулах
– Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг.