Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно

ГБХНХЯ: Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгоно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн бүлгийн төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж, санал солилцлоо.

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийн нэр төрөл, хамрах хүрээг оновчтой болгож, зарим хөтөлбөрийг нэгтгэх

Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмэгдүүлж, зорилтот өрх, иргэнийг хөгжүүлэх, чадавхжуулах, зан хандлагыг өөрчлөх, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх ХӨТӨЛБӨР, ҮЙЛЧИЛГЭЭГ нэвтрүүлэх

Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийг ХУГАЦАА, ХЯЗГААРТАЙ болгож, хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх,

Кейс менежментийн үйлчилгээнд суурилсан хэрэгцээнд нь нийцсэн ХӨГЖҮҮЛЭХ үйлчилгээг хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН