Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр гадаад хэлний мэдлэгтэй оюутан залуучуудыг сонгон шалгаруулж, энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сарын хугацаанд “Оюутан цагдаа-2025” арга хэмжээг эхлүүлж байна.
