Нүүр хуудасМэдээУИХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай...

УИХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь чухал байна гэж үзжээ.

Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа онцоллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН