Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Бөхөө”, “Гурван цагаан толгой” гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.


Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.


Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна