Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн санхүүжилтээр СХД-ийн 40 дүгээр хороонд “Хөх тэнгэр” монтессори цэцэрлэгийн шинэ байрны нээлт боллоо.
1450 м2 талбай бүхий 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ байр ашиглалтад орсноор тухайн бүсийн зорилтот өрхийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй эзэмших боломж бүрдэж байна.
“Хөх Тэнгэр” Монтессори цэцэрлэг нь өмнө 2000 оноос тус хороонд Нархан Гэр хотхоны дэргэд монгол гэрт цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Улмаар 2010-2017 онуудад өдөр өнжүүлэх хэлбэрээр ажиллаж, 2017 оноос Монтессори арга зүйг нэвтрүүлэн ажиллажээ.
Тус цэцэрлэгийн шинэ байрны нээлт өнөөдөр болж Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн болон холбогдох албан хаагчид оролцлоо





