Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг УОК-оос шийдвэрлэжээ

С.Амарсайхан: Түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг УОК-оос шийдвэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд өнөөдрийн /2025.07.29/ байдлаар ойн түймрийн 7 голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрийг гаргалаа.

Дээрх түймрийн голомтод НОБГ-ын 40 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН