Нүүр хуудасМэдээЦагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Дүрмээ мөрдье” аяны үр дүнд зам тээврийн ослын...

Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Дүрмээ мөрдье” аяны үр дүнд зам тээврийн ослын тоо 17,7%-иар, нас баралт 35,7%-иар, хүүхэд өртсөн осол 6,5%-иар буурчээ

Цагдаагийн байгууллагаас Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж иргэдийн энэ талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуустал хугацаанд зохион байгуулна.

Тухайлбал, орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлж, нийт 157 цэгт 403 алба хаагчийг хяналт шалгалтын үүрэг гүйцэтгүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 177000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 131142 зөрчил илрүүлсэн. Үүнээс 3002 жолооч согтуугаар, 1644 жолооч эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангажээ. 

Цагдаагийн байгууллагаас шугаман эргүүлийг цагийн менежментээр зохион байгуулж, таван төрлийн зөрчил илрүүлэгч иж бүрэн камер бүхий хөдөлгөөнт эргүүлийн 17 автомашиныг Улаанбаатар хотоос гадагш 250-350 км радиуст хөдөлгөөнт эргүүлээр, хэвтээ босоо тэнхлэгийн замуудын 100 км тутамд байнгын постууд 24 цагаар ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Зам тээврийн ослоос сэргийлэн орон нутгийн замд авто зам засвар арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 165 удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, нийт 9060м замын тэмдэглэгээг тодруулж, автозамын эвдрэл гэмтэлтэй 36,908 м/куб замд засвар арчлалт хийлгүүлж, 111 тэмдгийг сольж, 272 тэмдгийг засварлан, 416 тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулжээ. 

Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Дүрмээ мөрдье” аяны үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17,7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35,7%-иар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6,5%-иар буурсан байна.

Мөн нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, 250-350 км радиуст 17 тээврийн хэрэгсэлтэй 40 алба хаагч 24 цагаар хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалт хийж ажиллахын зэрэгцээ тэгш ой тохиож байгаа аймаг, сумдын баяр наадам, хурдан морьдын уралдаан болж буй аймгуудыг чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 км тутамд хяналтын пост гарган 22 цэгт 22 тээврийн хэрэгсэл, 91 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН