Нүүр хуудасМэдээБЯ: Боловсролын сайд ERASMUS+ RETEACH төслийхөнтэй уулзлаа

БЯ: Боловсролын сайд ERASMUS+ RETEACH төслийхөнтэй уулзлаа

Боловсролын сайд П.Наранбаяр Европын холбооны “Erasmus+Reteach” төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Erasmus+ Reteach төсөл нь “Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх” зорилготой. Боловсролын яамны зүгээс багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах Erasmus+ Reteach төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сайд П.Наранбаяраас төслийн ерөнхий зохицуулагчийн идэвх санаачилгатай ажиллаж байгааг онцлон тэмдэглээд мэргэжлийн мэдлэг, чадвартаа эзэн болсон багш бэлтгэхэд онцгой анхаарч, их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахыг зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН