Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 26 хэмийн дулаан, шөнөдөө 10 хэмийн дулаан...

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 26 хэмийн дулаан, шөнөдөө 10 хэмийн дулаан байна

Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +10 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН