Нүүр хуудасМэдээЭТТ: "Эрдэнэс Тавантолгой" ХК ОУ-ын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх...

ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК ОУ-ын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад хамаарах тул мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангах, бизнесийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Энэхүү шаардлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. 

Энэ стандартыг нэвтрүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог сайжруулан, үйл ажиллагааны найдвартай байдлыг нэмэгдүүлэх юм. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг нэтрүүлэхэд “World Standard Consulting” ХХК нь зөвлөх байгууллагаар ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018, ISO 37001:2016, ISO 37301:2021 стандартуудыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлж буй Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч байгууллага юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН