Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Сонгинохайрханы алтан намар-2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногооны 8 асар, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний 11 асарт худалдаа эрхэлж байна.
Үзэсгэлэн худалдаа ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх ба оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байна. Оролцогчоос түрээсийн төлбөр авахгүй, асартайгаа ирнэ.




