Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: БНСУ-ын Дэжон хотын дарга болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИЙСЛЭЛ: БНСУ-ын Дэжон хотын дарга болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын дарга Чу Вон Хүи болон тус хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хүлээн авч уулзлаа. Дэжон хот нь 1.4 сая хүн амтай бөгөөд Ази тивдээ шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч хот юм. Энэ хүрээнд шинжлэх ухаан, соёл, спортын чиглэлээр хамтарч ажиллахыг хоёр талын удирдлагууд дэмжлээ. 

Улаанбаатар хотоос нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлээд байгаа. Монгол Улсын Засгийн газраас ч 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс LRT буюу трамвай болон Дулааны цахилгаан станц 5 төсөлд БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин илэрхийллээ. 

Дэжон хотын дарга Чу Вон Хүи цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд төслүүдэд хамтран ажиллах боломж хийгээд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН