Нүүр хуудасМэдээБоомтын шинэчлэлээс сэргээгдэх эрчим хүч хүртэл хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүнг нэмэгдүүлнэ

Боомтын шинэчлэлээс сэргээгдэх эрчим хүч хүртэл хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүнг нэмэгдүүлнэ

Тэргүүн шадар сайд Н.Учрал ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, АИХБХ дарга Сүн Шаочөнтэй уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа.

Хилийн боомтуудыг үе шаттай холбож, саадгүй урсгалыг бий болгох талаар санал нэгдлээ.

Нүүрс тээврийн автомашины “С” зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судлахаар тохирлоо.

Энэ нь экспортын тогтвортой байдал, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал алхам болно.

Гашуун сухайт, Шивээ хүрэн боомт дээр автомат тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ярилцлаа.

Үр дүнд боомтууд 24 цагийн горимоор ажиллаж, логистикийн бүтээмж огцом өснө.

Худалдааг хөнгөвчлөх, зохицуулалтын шинэ шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ойлголцолд хүрлээ.

Цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН