Нүүр хуудасМэдээГБХНХЯ: “Зохистой хөдөлмөрийг дэмжих, нийгмийн шударга ёсыг хангуулья” хэлэлцүүлэг боллоо

ГБХНХЯ: “Зохистой хөдөлмөрийг дэмжих, нийгмийн шударга ёсыг хангуулья” хэлэлцүүлэг боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Зохистой хөдөлмөрийг дэмжих, нийгмийн шударга ёсыг хангуулья” хэлэлцүүлэгт /2025.08.26/ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, БНСУ-ын ҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Донмён Ким, МҮЭ-ийн нийслэл, салбарын холбооны удирдлага, ҮЭ-ийн хороодын дарга нар оролцсон юм.

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд нийгмийн түншлэгч талуудтайгаа хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын томоохон хуулиуд болох Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулж, эрх зүйн шинэчлэлийг хийгээд байна.

Үүний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сүүлийн хоёр жил дараалан нэмэгдүүлсэн.

Мөн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны үр дүнгээс харахад 2024 онд аж ахуй нэгж байгууллагын 5.5 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтныг авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн ба хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх үр дүн тус судалгаагаар гарсан.

Нэг талд ажиллах хүчний хомсдолд орж, эрэлт хэрэгцээ бий болж байгаа бол нөгөө талд ажил хайж байгаа, тогтвортой хөдөлмөр эрхэлдэггүй олон иргэд байна. Хөдөлмөрийн зах зээлд үүний уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй болсон.

2025 онд Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран “Хөгжлийн гүүр” төсөл, “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь”, Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Олон Улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН