Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердингийг 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Суурин зохицуулагч Яап Ван Хиердинг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны даргаар ажиллаж буйг онцолж, амжилт хүслээ.

Мөн уг олон улсын томоохон арга хэмжээнд зориулан гаргасан логог олон нийтэд танилцуулсныг сайшаан, уламжлалт нүүдлийн соёл, ахуйг шингээсэн загвар нь онцлог, утга агуулгатай болохыг онцоллоо.
Харин Б.Батбаатар сайдын зүгээс СОР17 хурлын хүрээнд зохион байгуулагдах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр болон холбогдох арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг тусгай Ажлыналба боловсруулж байгаа талаар танилцуулж, Монгол Улсад суугаа хөгжлийн түншүүдийн уулзалтыг ахалж буй ноён Яап Ван Хиердингийг НҮБ-ын төрөлжсөн байгууллага, олон улсын болон хөгжлийн түнш байгууллагуудын оролцоог хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ноён Яап Ван Хиердинг цаашид сар бүр зохион байгуулагддаг Хөгжлийн түншүүдийн уулзалтаар СОР17-ын талаарх мэдээллийг тогтмол танилцуулж, харилцан уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
