Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцээд төрийн Захиргаа удирдлагын хэлтсээс хорооны өргөдөл гомдлын шийдвэрлэлт, цаашид авах ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийг ажлыг дуусгах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эвдэрсэн авто зам, явган хүний замыг засаж сайжруулах үүргийг өглөө.
Мөн үерийн аманд байршсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, борооны усны хаялгыг шалгаж засаж сайжруулахыг үүрэгдлээ.

Хуралдааны үеэр хороодын Засаг дарга нараас хороодын шинэ байрыг дулаан, цахилгаантай холбох, үерт өртсөн айл өрхүүдэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах, дээврийн засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгүүлэх, гэр хорооллын нарийн гудамж дунд хайрга, дайрга асгуулах саналыг хэллээ.

Дээрх саналын хүрээнд холбогдох байгууллагууд руу албан бичиг хүргүүлж зарим ажил арга хэмжээг яаралтай зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.
