Нүүр хуудасМэдээСХД: Хот нийтийн аж ахуйн салбарт шинэ машин техникийг ашигласнаас ажлын бүтээмж,...

СХД: Хот нийтийн аж ахуйн салбарт шинэ машин техникийг ашигласнаас ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэж байна

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8, ногоон байгууламжийн 5, хог тээврийн 8, нохой, муур устгалын 4, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний 5 зэрэг нийт 30 байгууллага тохижилт нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байна.

Цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс дүүрэгт шинээр тусгай зориулалтын 47 машин техникүүдийг хүлээлгэн өгөөд буй.

Дээрх тусгай зориулалтын машин механизмын жолооч, засварчин бэлтгэж, мэргэшүүлэхийн тулд дүүргээс “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-тай хамтран сургалтыг тогтмол зохион байгуулж буй.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан дүүргийн цэвэрлэгээ, үйлчилгээ, хогны менежментийг сайжруулах зорилгоор дүүргийн менежер хот нийтийн аж ахуйн салбарын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтаар шинэ тусгай зориулалтын машин механизмыг цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах, машин, техникээр цэвэрлэгээ хийх боломжгүй гудамж, уулзваруудад зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийг ажиллуулах, үүсмэл хур хогийг тээвэрлэн хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

Хот нийтийн аж ахуйн салбарт шинэ тусгай зориулалтын машин механизмыг ашиглах болсноор ажлын бүтээмж нэмэгдэж, ажилчдын ажлыг хөнгөвчилж байгааг байгууллагууд онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН