Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажилласан томилолтын дагуу усны нөөцийг тогтоох, Өгий...

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажилласан томилолтын дагуу усны нөөцийг тогтоох, Өгий нуурын хамгаалалтын бүсийн зураглал хийх ажлуудыг холбогдох албаныханд үүрэг болгожээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Б.Батбаатарыг Өвөрхангай аймагт ажилласан томилолтын үеэр хэлэлцэгдсэн шинэ Хархорин хотын газрын доорх усны нөөцийг тогтоох, “Хэлтгийн цагаан” нуур сэргээх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, Өгий нуурын хамгаалалтын бүсийн зураглал хийх ажлуудыг холбогдох албан тушаалтануудад үүрэгжүүлж шийдвэрлэв.

Усны нөөцийн зөвлөлийн хурлаар шинэ Хархорум хотын хүн амын унд ахуйн эх үүсвэрийг тогтоох газрын доорх усны эрэл хайгуулын судалгааны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн газрын доорх усны ордын нөөцийг 25 жилийн хугацаатай батлав.

Шинэ Хархорум хот дахь “Хэлтгийн цагаан” нуур сэргээх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын даавлгаврыг батлуулав. Тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Өгий нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн 2-р үе шатны ажлыг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэх ажлын зураг, төсөв батлагдаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Өгийн нуурын хамгаалалтын бүсийн зураглалыг хийж дүгнэлт гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН