Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна

НИЙСЛЭЛ: Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна. Өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын албаны дарга Д.Ариунбаатараас тодруулахад “Шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж дууссан. 300 мм-ийн 278 метр хоолой угсраад байна. Өнөөдрөөс нэгдүгээр ээлжийн ажил эхэлж байна. Энд 600 мм-ийн төмөр бетон хоолой 232 метрийг угсарна. Нийт шугам угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр автозам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болно. Тус ажлыг есдүгээр сардаа багтаан дуусгана” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН