Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна

НИЙСЛЭЛ: Төв талбайд барьсан “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна

СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд “Номын баяр” арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм. Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН