Нүүр хуудасМэдээСХД-т архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ

СХД-т архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ

2025 оны Засгийн газрын 23 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны III, IV улиралд багтаан зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 2025 оны 10 дугаар сарын 03,06-ны өдрүүдэд НЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

Ажлын хэсэг төрийн байгууллагын архив, стандарт дүрэм журам, хэрэгжилт, төрийн байгууллагын зохион байгуулалтыг шалгаж 9 шалгуур, 38 дэд шалгуураар үнэлгээ өгөх юм. Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 4 жилдээ нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН