Нүүр хуудасМэдээМонгол, Энэтхэг хоёр улс иогийн чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

Монгол, Энэтхэг хоёр улс иогийн чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

Монголын Иогчдын Холбоо (MYF) болон Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Морэржи Десай иогийн үндэсний хүрээлэн (MDNIY) хооронд “Иогийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, спорт, соёлын салбарын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

Энэ хүрээнд:

• Иогийн чиглэлээр академик судалгаа шинжилгээ хийх;

• Иог, Аюурведийн уламжлалт зарчмыг орчин үеийн анагаах ухаантай уялдуулах судалгаа, нотолгоонд суурилсан удирдамж боловсруулах;

• Иогийн сургалт, лекц, семинар, хурал, арга хэмжээг хамтран зохион байгуулах;

• Монгол Улсад иогийн аюулгүй хэрэглээг дэмжих, олон нийтэд зөв ойлголт түгээх;

• Иогийн боловсролын хөтөлбөр, сургалтын стандарт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох;

• Судлаач, багш, оюутан, мэргэжилтнүүдийн харилцан солилцоог дэмжиж, чадавхыг бэхжүүлэх;

• Иогийн сургалтын төвүүдийн төгсөгчдийг Yoga Certification Board (YCB)-ийн шалгуурт нийцүүлэн үнэлэх, магадлан итгэмжлэх үйл явцыг дэмжих.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад иогийн шинжлэх ухаанд суурилсан сургалт, судалгаа, практикийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. Мөн хоёр улсын уламжлалт мэдлэг, соёлын үнэт өвийг хуваалцаж, цаашдын түншлэлийн бат бөх суурийг тавьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН