Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: “2026 оныг бэлчээрийн менежментийн хувьд Монгол улс төдийгүй дэлхий дахинд алтан...

БОУАӨЯ: “2026 оныг бэлчээрийн менежментийн хувьд Монгол улс төдийгүй дэлхий дахинд алтан боломж болно” гэж тодорхойлсон Абу Даби-гийн чуулган

Дэлхий нийтээрээ нэгдэж Абу Дабид хуралдсан Байгаль хамгааллын чуулганд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцсон юм. Тэрбээр “Газрын доройтлын нэгдсэн менежментээр хуурай бүс, гангийн тэсвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг бууруулах бодлого, бэлчээрийн менежментийн шинэ хандлагын талаар үг хэллээ.

Сайд Б.Батбаатар хэлсэн үгэндээ: “Монгол улс төдийгүй олон улсын хэмжээнд бэлчээрийн менежментийн хувьд 2026 он цөөхөн тохиох алтан боломж юм. Хоёр сарын дараа “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” албан ёсоор эхлэх гэж байна. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ‘Бэлчээрийн тэргүүлэх санаачилга’-ыг “UNCCD COP17” хурлын үеэр албан ёсоор зарлах бэлтгэлээ хангаж байна” хэмээв.

Мөн бэлчээрийн экосистемийн доройтлыг бууруулах, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгт суурилсан уур амьсгалын дасан зохицох шийдлүүдийг дэлхийн хэмжээнд түгээх нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл болохыг онцоллоо.

Хэлэлцүүлэгт Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) төлөөлөл, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Ерөнхий захирал Гретел Агуйлар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын орлогч нарийн бичгийн дарга Андреа Мурилло, Кени Улсын Байгаль орчны сайд Др. Дебора Мулонго Бараса, Францын Даян дэлхийн байгаль орчны сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Стефани Бузигэс Эшман, Саудын Арабын Хаант Улсын Үндэсний ойжуулалтын хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Ахмад Аль Анази нар оролцож санал солилцлоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах UNCCD-ийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын нэгэн чухал үе шат бөгөөд Монгол Улс дэлхийн хуурай бүс нутгийн орнуудын хамтын манлайллыг бэхжүүлэх чиглэлээр бодит хувь нэмэр оруулж буйг илтгэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН