Нүүр хуудасМэдээНИТХ: МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

НИТХ: МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

  НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан тэнцсэн бөгөөд дараагийн шатны даалгаврыг танилцуулах арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Авлигатай тэмцэх газар, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг газруудтай хамтран зохион байгуулж, хөтөлбөрийн сэдвийн хүрээнд оюутнуудад зориулж илтгэл тавилаа. Эхний шатанд тэнцсэн оюутнуудыг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг болгон хувааж гүйцэтгэх даалгаврыг тодорхой хугацаатайгаар өглөө. 

Тус арга хэмжээний нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Э.Энхтөр нар оролцож оюутнуудад хандан баяр хүргэж, цаашдаа өөрсдийгөө дайчлан амжилттай оролцохыг хүсэж урмын үг хэллээ. Учир нь дээрх төлөөлөгчид оюутан байхдаа мөн л улс, нийслэлийн томоохон тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, нийгмийн идэвх манлайллыг үзүүлж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж байжээ. Аливаа тэтгэлэгт хөтөлбөр тухайн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусадтай баг болж ажиллах, нийгмийн асуудлыг олон талаас нь харах, шийдвэр гаргаж сурах гээд хувь хүний хөгжлийн олон давуу талыг нээж өгдөг гэдгийг онцлон илэрхийллээ.

Тэгвэл тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад их дээд сургуулийн 848 оюутан материалаа ирүүлснээс 400 оюутан тэнцсэн байна. Улмаар хоёрдугаар шатны даалгаврын дараа шилдэг 100 оюутныг шалгаруулж тэтгэлэг олгох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН