Нүүр хуудасМэдээУОС: БГД-ийн 20-р хорооны 32-р байрны иргэдтэй 2 талт уулзалт хийлээ

УОС: БГД-ийн 20-р хорооны 32-р байрны иргэдтэй 2 талт уулзалт хийлээ

Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах 32-р байр нь ашиглалтад орсноосоо хойш 65 гаруй жил өнгөрч, оршин суугчдын амьдрах орчин, нөхцөл байдал хүндэрсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/1060 захирамжаар тус байрны төсөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн бөгөөд барилгыг дахин төлөвлөлтөд хамруулах иргэдийн санал 80 хувьд хүржээ.

Иймд Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, холбогдох мэргэжилтнүүдийн хамт оршин суугчидтай хоёр талт уулзалт зохион байгуулж, хуучин барилгыг буулган шинэчлэх үе шат, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн төслийн оролцогч талууд буюу иргэд, төсөл хэрэгжүүлэгч компани болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үүрэг, оролцоо, хариуцлагын талаар хэлэлцэж, иргэдийн асуултад хариулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН