Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Монгол улсад Парисын хэлэлцээрийн ил тод байдлыг сайжруулах, чадавх бэхжүүлэх CBIT-2...

БОУАӨЯ: Монгол улсад Парисын хэлэлцээрийн ил тод байдлыг сайжруулах, чадавх бэхжүүлэх CBIT-2 төслийн нээлт боллоо

Монгол Улс 2016 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг баталснаар, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх ба тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн.

Энэхүү үүргийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Даян дэлхийн Байгаль орчны сангийн (GEF) санхүүжилтээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ) нар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Парисын хэлэлцээрийн ил тод байдлыг сайжруулах, чадавх бэхжүүлэх CBIT-2 төсөл”-ийн нээлтийн семинарыг өчигдөр /2025.10.30/ зохион байгуулагдлаа.

Төслийн нээлтийн үйл ажиллагааг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Ш.Батбаяр, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Чинюн Диао нар нээж үг хэллээ.

CBIT-2 төсөл нь Монгол Улсад салбар хоорондын зохицуулалт, уялдаа холбоог бэхжүүлэх, оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, ил тод байдлын өргөтгөсөн тогтолцоо (ETF)-г хөгжүүлэх, мөн мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх зорилготой юм.

Семинарт төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын түншүүд болон шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл оролцож, төслийн зорилго, хэрэгжилтийн бүтэц, дараагийн алхмуудын талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН