Нүүр хуудасМэдээБОГДХАН УУЛ: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажилд дүүргүүдтэй...

БОГДХАН УУЛ: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажилд дүүргүүдтэй хамтарч ажиллаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаартай “Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоож, журам батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-уул дүүрэг, 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил зохион байгуулжээ. Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Хүрэлтогоотын амнаас Түргэний ам хүртэл 31 адуу, Зайсангийн амнаас Жаргалантын ам хүртэл 140 адуу, Өвөрзайсан, Түргэний амнаас 105 адуу, нийт 276 тооны адууг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж дүүргийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгчээ.

Мал аж ахуй эрхэлж буй иргэдэд хориглосон бүсэд малаа нэвтрүүлэхгүй байх, нэвтрүүлсэн тохиолдолд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журамд заасны дагуу зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН