Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувьтай байна

НИЙСЛЭЛ: Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувьтай байна

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн дагуул хот болох Хүннү хотын эхний ээлжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн ажлын зураг төслийг 2022 онд “Хидродизайн прожект” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж байна. Нийт 4.6 км урттай үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн талбайд нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй есөн машин механизм ажиллаж байна.

Нэгдүгээр сувгийн ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • 1129 метр газар шорооны ажил болон сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан.
  • 667 метр газар шорооны ажил 98 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 650 метр сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх болон шүд цутгах ажил 99 хувийн гүйцэтгэлтэй байна.    
  • 1000 метр газар шорооны ажил болон сувгийг угсармал төмөр бетон хавтангаар бэхлэх ажил тус тус хийж дууссан. Далангийн нягтруулга, элсэн дэвсгэр хийх ажил үргэлжилж байна.
  • 1745 метр газар хайрган хөрс зөөвөрлөн байгалийн гуу жалга дүүргэж булалт нягтруулга хийсэн. Шүд цутгах ажил 98 хувийн гүйцэтгэлтэй, сувгийн төмөр бетон хавтан угсрах, элсэн дэвсгэр, нягтруулгын ажил, бетон хавтан хоорондын чигжээс бетон гагнаасын ажлуудыг хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН