“Boom-Up Korea Week 2025” нь БНСУ-ын төрийн өмчит байгууллага болох KOTRA болон Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам (БНСУ) хамтран зохион байгуулдаг экспорт, олон улсын худалдааны томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

БНСУ-ын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон технологийн компаниудыг олон улсын худалдан авагчидтай холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг олгох, нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл оролцож аж ахуйн нэгж байгууллагуудтай санал солилцлоо. Тус үзэсгэлэн яармаг нь 2 өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд олон улсын зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчдээс гадна БНСУ-ын 700 гаруй ААН, байгууллага, компанийн төлөөлөл оролцлоо.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл БНСУ-ын 20 гаруй байгууллагатай уулзаж санал солилцсон бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж, мөн дэвшилтэд технологийн боломжуудыг судалсан юм.






