2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах–2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлж эхлээд байна





