Нүүр хуудасМэдээОБЕГ-ын алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг...

ОБЕГ-ын алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгджээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгаалж, 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 55 нь обьектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь хүчтэй салхи шуурга, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН