ӨМӨЗО-ны Хинган аймгийн Рашаан хот 2025–2026 оны өвлийн аялал жуулчлалын улирлаа албан ёсоор эхлүүлжээ.
Рашааны 20 дахь удаагийн “Мөс, цасны фестиваль”-ийн нээлттэй давхцан зохион байгуулагдсан уг арга хэмжээ нь энэ өвөл зургаан сарын турш үргэлжлэхээр төлөвлөгджээ. Нээлтийн үеэр тус хотын аялал жуулчлалын алба “1+6” нэртэй өвлийн маршрутын шинэ загварыг танилцуулсан. Энэ нь цана ба мөсөн спортын цогцолборыг Рашааны алдарт рашаан, халуун усны сувилалтай хослуулж жуулчдад нэг аялалд спорт, амралт, эрүүл мэндийн бүх төрлийг үйлчилгээ үзүүлэх зорилготой гэнэ.
Ердөө 30 мянга орчим хүн амтай жижиг хот хэдий ч Рашаан аялал жуулчлалаар Хятадын хойд бүсийн хамгийн хурдтай өсөж буй цэгүүдийн нэг болжээ. 2025 оны эхний 10 сарын байдлаар Рашаан 6.14 сая жуулчин хүлээн авч, нийт 7.68 тэрбум юанийн орлого олжээ.
Аршан нь 95 хувь нь ой модоор бүрхэгдсэн, галт уулын бүс, халуун рашаан, мөсөн хөндий зэрэг байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай.
Энэ өвөл аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудаас шууд нислэг, төмөр замын чиглэлүүдийг нэмж өгчээ. Ингэснээр хот руу ирэх жуулчдын тоо цаашид улам өсөх төлөвтэй гэж үзжээ
Эх сурвалж: https://www.chinadaily.com.cn/a/202511/17/WS691a9f7ea310d6866eb29dfc_1.html
Нийтэлсэн: К.Золзаяа





