Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрчээ

БОУАӨЯ: Уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрчээ

Архангай аймгийн Аймгийн Засаг даргад 2025 оны 11 сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдээс ирүүлсэн уул уурхайн олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж Орхон голыг бохирдуулж байна гэх гомдол, мэдээллийн дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон чулуут голын сав газрын захиргаа хамтран хяналт шалгалтын ажлын зохион байгууллаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй БМНС ХХК, Армико майнинг корпораци ХХК, Алтай голд ХХК, Батдөлгөөн мөрөн ХХК, Гурван хайрханы асар ХХК-иудад хяналт шалгалт явуулахад уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа 2025 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байна.

Шалгалтын явцад Гурван хайрханы асар ХХК нь ашигт малтамалын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ байсан уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчлийн дагуу Гурван хайрханы асар ХХК-нд холбогдуулан аймгийн байгаль орчны газраас аймгийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтаар Шийртийн амны гол болон Өлийн голын ус нийлж буй хэсгээс голын уснаас дээж авч Усны газарт хүргүүлээд байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН