Нүүр хуудасМэдээБОХХААБХ: ХАА-н салбарт 48 мянган ажлын байр бий болж, ДНБ-ий 60 хувийг...

БОХХААБХ: ХАА-н салбарт 48 мянган ажлын байр бий болж, ДНБ-ий 60 хувийг бүрдүүлж байна

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Уянга ЭЗБХ-нд танилцуулна.

ХААХҮЯ-аас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Экспортын хэмжээ нэмэгдэж байж түүхий эдийн үнэ өсч малчид, тариаланчдын амжиргаа дээшилж, хөдөө аж ахуй эрхлэгчдийн санхүү, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх юм. Одоогоор таван жилийн үндсэн чиглэлд бэлчээр усан хангамжийг нэмэгдүүлэх, гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ажлууд тусжээ.

2025 оны гуравдугаар улирлын байдлаар ХХААХҮЯ-ны салбарын өсөлт 33.8 хувиар нэмэгдэж, 48 мянган ажлын байр бий болж, ДНБ-ий өсөлтийн 60 орчим хувийг дангаар бүрдүүлсэн үзүүлэлт гарсан тухай салбарын сайд онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН