Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн...

ЦХИХХЯ: Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлэхээр болжээ

Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Тус стратегийн хоёрдугаар зорилтод Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Оракл компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч Оракл компанийн Oracle Academy хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60,000 эмч, багш зэрэг төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүллээ.

Цаашлаад залуус өдөр тутмын амьдралдаа өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, хиймэл оюун, өгөгдлийн сан, өгөгдлийн менежмент, өгөгдлийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар эзэмших өргөн боломж бүрдэхээс гадна иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ч мөн онцгой ач холбогдолтой юм

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал хөгжил, технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээний корпорацтай урт хугацааны, тогтвортой түншлэлийг бэхжүүлж буй томоохон алхам юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН