Нүүр хуудасМэдээНИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж буй хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн санаачилгаар Соёлын төв өргөө нь “Нээлттэй тайз” төслийг санаачлан эхлүүлсэн. Төслийн хүрээнд Соёлын төвийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд хийлийн чуулгын хүүхдүүдийг дэмжин ажилладаг байна.

Өсвөрийн хийлийн хамтлагийн 2025 онд үзүүлсэн амжилтаас дурдвал:

1.Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан “Vienna Music Society 2025” хийлийн ансамблийн төрлөөр оролцож 3-р байр

2.Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд нас насны ангилалд 1 дүгээр байр

3.Испани улсын Бэнаск (Уэск) хотноо зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д хийл хөгжмийн ансамблийн төрлөөр оролцож багаараа 1-р байр

4. Англи улсын Лондон хотод зохион байгуулагдсан Монгол наадамд Англи улс дахь Элчин Сайдын яамны урилгаар Хийл хөгжмийн ганцаарчилсан төрлөөр нас, насны ангилалд 3 хүүхэд 3-р байр

5. Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан Royal Sound Strings Competition-д Junior category төрлөөр 2 насны ангилалд 1-р байр

6. Солонгос улсын Сөүл хотноо NK Music, Sejong Universitas, Yonsei University, K-Class Stage-үүдээс хамтран зохион байгуулдаг “2025 The 3rd Korea Young Artist International Music Competition”-д ганцаарчилсан төрөлд 1,2,3-р байр

7. Итали улсад зохион байгуулагдсан Залуу хөгжимчдийн олон улсын 14-р уралдаанд ансамбль төрлөөр оролцож 1-р байр

8. АНУ-ын “Special venue music awards international competition” уралдаанд ансамблийн төрөлд 3 дугаар байр эзэлж 2026 оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын Карнеги-холлд болох концертод оролцохоор уригдсан” гэх олон амжилтаар 2025 оныг үдэж байна.

Мөн 2026 оны 02 дугаар сард Итали улсын Масса хотод зохион байгуулагдах Олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН