Нүүр хуудасМэдээНийслэл: Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

Нийслэл: Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ын Г блокт нийт 709 м.кв талбайг хамарсан хэсэгчилсэн их засварын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 12 давхар тус барилгын засварын ажлын хүрээнд Г блокийн үүдний хэсгийг бүрэн шинэчилж, 1-12 дугаар давхрын лифтний хэсэг болон гадна фасад, гадна довжооны засвар, хаягжилт шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Би Ти Би” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН