Дарга даамал олшрохоор ажил явдаггүй, давс чихэр ихдэхээр өвчин болдог гэдэг. Тэгвэл эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар өнө удаан ажиллаж байгаа П.Очирбаттай холбогдох мэдээллүүд сүүлийн үед газар авлаа.
Энэ албанд хэдэнтээ ч томилогдсон юм бүү мэд энэ хүн ажил албан тушаалаа урвуулан ашиглаад сурчихсан нэгэн бололтой. ЧД-ийн засаг, УИХ-ын гишүүн байсан хүн Эрүүл мэндийн салбарын тогоог нь атгаад удлаа, олон ч удаа томилогдлоо.
Тун саяхнаас Нэгдүгээр эмнэлгийн дарга тогтохоо болилоо гэсэн мэдээллүүд гарсан. ЭМЯ-ны Төрийн нарийн нь төв эмнэлгийнхээ ТУЗ-ийн дарга болчихоод дураараа халаа сэлгээ хийж байх нь тэр.
Дарга нар нь солигдоод байхаар эмнэлгийн үйл ажиллагаа ч хэвийн явагдахаа больж, эм эмнэлгийн хэрэгсэлгүй болсон. Эм, тариагүй, томограф ч хийхээ больж “Дурангийн хагалгааны өндөр үнэтэй багаж байхгүй гэх шалтгаанаар өвчтөний хэвлийг маш том хэмжээгээр зүсэж, хагалгаа улам аюултай хийгдэж байна. Компьютер томограф байхгүйгээс болоод харвасан, хүнд өвчтэй хүмүүс өөр эмнэлэгрүү явж, эмнэлгээс эмнэлгийн хооронд эрсдэлтэй нөхцөлд явж байна” гээд нэгдүгээр эмнэлгийн эмч дарга нар нь яриад байхад л Эрүүл мэндийн сайд нь таг суух юм.
“Эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн эмнэлгийн ТУЗ шийдвэрлэдэг ч нэгдүгээр эмнэлэгт ТУЗ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шийдвэр гаргаагүй, есөн гишүүнийх 4 нь ТУЗ-ийн албан ёсны гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байхад томил, чөлөөл гэсэн шийдвэр тогтоол ирээд байдаг. Ирц нь бүрдээгүй ТУЗ-ийн хурлаар дураараа дарга томилж, чөлөөлдөг Төрийн нарийн байна” гэж улсын нэгдүгээр эмнэлгийнхэн шүгэл үлээгээд л нэмэр алга.
Нэгдүгээр эмнэлгийн шинэхэн захирал Н.Лхажий нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ТУЗ-ын дарга Очирбат нь өөрийн найз сургалтын албаны дарга П. Анхтуяагаа томилсон ч гэх шиг. Ингэхэд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Төрийн нарийн Д.Очирбат нар ямар харилцаа холбоотой хүмүүс болоод хариуцлагын тухай яригддаггүй билээ. Улс төржилт, танил талын хохирогч нь улсын эмнэлэг, цаашлаад ард иргэд болоод дууслаа.
Эрх мэдэл, найз нөхдийн холбоо сүлбээ нь ч тасардаггүй энэ хүнд арга хэмжээ авдаг ч хүн алга. Сайн найз Анхбаярынхаа хүүг нэгдүгээр эмнэлгийн ерөнхий захирлын орлон гүйцэтгэгч болгочихдог, найз Анхтуяа нь резидент кредит хангаагүй хэрнээ 5 сар сул цалин авсан гээд асуудал их.
Төрийн нарийн Д.Очирбат 2024 онд Шри Ланк улсад болсон эрүүл мэндийн салбарын эмийн аюулгүй байдлын хуралд УНТЭ-г төлөөлүүлж өөрийн найз П.Анхтуяа, Анхбаяр нараа явуулсан гэдэг. Эмийн чанар, аюулгүй байдал яригдаж байхад Англи хэл ч үгүй найзуудаа явуулчихсан.
Амташсан хэрээ 13 гэдэг дээ. Дох, сүрьеэ эмчлэх мөнгөөр Сөүл явсан гэгддэг тэрээр төрсөн ахынхаа хүү эмч биш О.Гантулгаа, туслах Н.Энхтуяагаа Харвардын 15 мянган долларын тэтгэлэгт явуулсан гээд шуугиан тасрахгүй шинжтэй. Уг нь энэ эрүүл мэндийн салбарын залууст зориулсан тэтгэлэг юм. Жилд 20-хон хүн 15 900 долларын тэтгэлгийг өндөр шалгуураар шалгагдаж байж авдаг тэтгэлэгт Д.Очирбат нь хоёр хүнээ шургуулчихсан байх шижээтэй.
Зөвлөх нь сайдаасаа илүү эрх мэдэлтэйгээр яамны хурал толгойлно, Төрийн нарийн нь улс төржилт, ашиг сонирхлын зөрчилтэй, сайдынх нь нэр ч сайнгүй УИХ-ын эмэгтэй гишүүнийг “Хохино шүү, аятайхан байгаарай” гэж дарамтална.
Танил талын холбоо сүлжээ нь тасрахгүй, идэж цөлмөхийн их хүсэл нь дарагдахаа больсон энэ хэдэн дарга нараасаа салж эрүүл мэндийн салбараа эрүүлжүүлэх цаг иржээ.
Нэг сэтгүүлч Т.Мөнхсайхан новш л доо, гэхдээ Ж.Чинбүрэн 1000 дахин илүү новш шүү гэж хэлсэн байдаг. Нээрэн л сайдад нь ч учир байна уу???
Бодоод байхад төрд шургалсан дарга нар хуурамч худалч байх нь олон байдаг нь харамсалтай юм.
Үргэлжлэл бий…





